• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    54   |  
0

Английн 99 настай ахмад дайчин Tom Moore 100 насны ой хүртлээ 25 метрийн урттай цэцэрлэгт хүрээлэнг 100 удаа тойрох зорилго тавьжээ.

Учир нь юу гэвэл тэрээр Английн эрүүл мэндийн үйлчилгээний санд хандив цуглуулах чалленж эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 тойрч, 9 сая фунт стерлингийг босгоод байгаа аж.

Дэлхийн II дайнд оролцож байсан уг ахмад дайчин анх 1000 фунт стерлингийг дээрх санд төвлөрүүлэх зорилгыг өөртөө тавьсан байна.

Харин энэхүү чалленжийг эхлүүлсний дараах буюу энэ сарын 8-нд дээрх тоог 70000 фунт стерлингт хүргэсэн бол өчигдөр өөрийн твиттер хуудаснаа 6 сая фунт стерлинг цуглуулснаа зарлажээ.

Түүний төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 30-нд тохиох бөгөөд энэ хугацаа хүртэл 100 удаа тойрох зорилгоо биелүүлсээр байх ажээ.

Одоогийн байдлаар энэхүү давлагаанд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 450 мянган хүн нэгдэж, хандив өргөөд байна.

Эх сурвалж: BBC

TAGS