• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    49   |  
0

Хөл хориогоо сулласан орнууд:

  • Герман-Коронавирусийн улмаас тогтоосон хөл хориогоо ирэх сарын 3 хүртэл үргэлжлүүлнэ. Бүх шатны боловсролын байгууллагууд тавдугаар сарын 4-нөөс хичээллэж эхэлнэ. Харин ирэх долоо хоногоос эхлэн зарим нэр төрлийн барааны дэлгүүрүүдийг нээхээр болжээ. Гэхдээ баяр ёслол, хурал цуглаан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг наймдугаар сарын 31 хүртэл зогсоосон байна.
  • Дани-Хорио цээрийн дэглэмээ алгуур сулласан. 11-ээс дээш насны хүүхэд, залууст зориулсан боловсролын байгууллагуудынхаа үүдийг нээжээ. 
  • Испани-Барилга болон аж үйлдвэрийн салбарын ажлыг эхлүүлсэн.
  • Австри- Жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд энэ долоо хоногийн мягмар гарагт нээгдсэн. Харин теннис, гофьт зэрэг биеийн тамирийн төвүүд ирэх сарын 1-нээс нээгдэнэ. 
  • Итали-Зарим бүс нутагт номын болон хүүхдийн хувцасны дэлгүүрүүд ажиллаж эхэлжээ.  

Хөл хориогоо сунгасан орнууд: 

  • Франц-Бүх нийтийг хамарсан хөл хориогоо тавдугаар сарын 11 хүртэл сунгасан байна. 
  • Бельги-Тавдугаар сарын 3 хүртэл хорио цээрийн дэглэмээ хадгалахаар болжээ. 
TAGS