• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    101   |  
0

Коронавирус дэлхий дахиныг айдаст автуулж буй энэ үед тэрбумтнууд эрсдэлээс сэргийлэн өөрсдийгөө тансаг зэрэглэлийн хөлөг онгоцуудад тусгаарлаж эхэлжээ. 

АНУ-ын энтертайнмент ертөнцийн тэрбумтан Дэвид Геффен өнгөрсөн сард хөлөг онгоцон дээр нар мандаж буй зургийг хуваалцан, “Хүн бүхэн аюулгүй газарт байгаа гэдэгт итгэж байна” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. 

Энэ талаар цахим ертөнцөд шуугиж эхэлсэн тул тэрбумтан төд удалгүй өөрийн хуваалцсан дахь зургаа устгажээ. Гэвч олон улсын хэвлэлүүд тэрбумтнууд коронавирусээс үүдсэн хөл хориог хэрхэн өнгөрөөж, өөрсдийгөө яаж тусгаарлаж буйг сонирхож эхэлсэн байна. 

Тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцны Luxury Yacht Group-ээс  коронавирусийн тархалт нэмэгдсэнээс үүдэн хөлөг онгоцны цөөнгүй эзэмшигчид  далайд гарсныг хүлээн зөвшөөрсөн байна. 

Ер нь энэ төрлийн хөлөг онгоц, дарвуулт завь нь цар тахлын үеийн хамгийн тааламжтай бас аюулгүй тусгаарлалтад тооцогдож байгаа аж. 

Коронавирусийн тархалтаас зугтсан тэрбумтнууд дунджаар 4-6 долоо хоногийн хугацаанд аялалд гарахаар захиалга өгчээ.

TAGS