• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0

Олон жилийн турш алтан шаргал үстэй байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад үзэмждээ эрс өөрчлөлт хийжээ. Ерөнхийлөгч Трамп энэ удаад үснийхээ өнгийг мөнгөлөг саарал болгосон нь олон хүний анхаарлыг татаад байна. 

Трампын энэ эрс өөрчлөлтийн талаар цахим ертөнцөд ялангуяа, твиттерт янз бүрийн таамаг, тайлбарууд хөвөрч байгаа аж. 

Тухайлбал, зарим хүн Д.Трампын энэ эрс өөрчлөлт нь нийгмийн анхаарлыг COVID-19-ээс үүдэлтэй цар тахлаас холдуулах гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж буй бол өөр үзэл бодолтой хэсэгт ч байна. 

Тодруулбал, АНУ-д коронавирусийн халдварт авсан болон амиа алдсан хүний тоо зогсолтгүй нэмэгдэж, хямралт нөхцөл байдал нүүрлэсэн нь Ерөнхийлөгч Трамп COVID-19-ийн эрсдэлийг дутуу үнэлж,  эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн үгийг үл тоомсорлосонтой холбоотой. Энэ нь түүнд сэтгэлзүйн хүчтэй дарамт үүсгэсэн тул тэрбээр үснийхээ өнгийг саарал болгосон хэмээн тайлбарлаж байгаа аж.  

Түүнчлэн алдартай ном зохиогчид болон сэтгэлзүйчид өөрсдийн таамгаа дэвшүүлж байна. 

Тухайлбал, Нью-Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын зохиолч, түүхч Алексис Коэ “Трампын мөнгөлөг үс нь түүний сэтгэлзүйн өөрчлөлт, стресс дарамтын илэрхийлэл гэж бодохгүй байна” хэмээн өгүүлжээ. 

Харин “Дональд Трамп зүгээр л санаа зовинож буйгаа олон нийтэд харуулахыг оролдож буй улс төрийн зорилготой тактик” хэмээн Алексис Коэ тайлбарласан байна.  

Цаашлаад дайн самуун, эдийн засгийн хямралын үед улстөрчид гадаад үзэмждээ өөрчлөлт хийх хандлага цөөнгүй ажиглагддагийг Алексис Коэ дурдсан. Тэдний дийлэнх нь нүдний шил зүүх, үсний өнгөө өөрчлөх зэрэг аргыг ашигладаг аж. 

Олон жилийн турш Дональд Трамп бизнес эрхлэгч хүний шийдэмгий, ажил хэрэгч дүр төрхийг бүрдүүлсээр ирсэн бөгөөд түүний үс үргэлж олон нийтийн анхаарлыг татдаг байна. Трампын үсний зарим сонирхолтой зургуудыг хүргэж байна. 

TAGS