АНУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газраас улсын хэмжээнд бүх үйл ажиллагааг гурван үе шаттайгаар нээх болжээ.
Улсын хэмжээнд заавал нэг ижил зүйлийг мөрдөх албагүй учир мужуудын захирагчид өөрсдийн төлөвлөгөөг гарган ЗГ-т өргөн барихыг үүрэгджээ. Төлөвлөгөө ёсоор тодорхой шалгуурыг хангаж буй мужууд үйл ажиллагаагаа нээх эрхтэй болох юм.
- Нэгдүгээрт. 14 хоногийн хугацаанд тухайн мужийн Covid-19 тахлын тохиолдол дахин нэмэгдэхгүй, буурсан байх. Энэ шатанд ажилчид гэрээсээ ажиллаж, шаардлагатай бол ажилдаа эргэн орох боломжтой. Спорт заал, фитнесс, кино театр зэрэг зарим олон нийтийн газрууд нээгдэнэ.
- Хоёрдугаарт. Өмнөх 14 хоногт нэмэгдээгүй тохиолдлын тоо энэ байдлаараа цааш үргэлжлэх хандлагатай бол хоёрдугаар шатанд нэн шаардлагатай аялал, сургуулиудыг нээж болно.
- Гуравдугаарт. Эцэст нь гуравдугаар шатанд тоо нэмэгдэхгүй үргэлжилсээр байвал бараг бүх үйл ажиллагаа хэвийн байдалд шилжих боломжтой. Гэсэн хэдий ч эмзэг бүлгийн хүмүүст хандах анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй.