• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0
 

Женев: ДЭМБ-ын удирдлагуудын үзэж буйгаар коронавирусийн дэгдэлтийн хүнд өдрүүд бид хараахан даваагүй, одоо ч тархалт эрчимтэй үргэлжлэх төлөвтэй тул улсууд сонор сэрэмж, хөл хориог сулруулахгүй байхыг санууллаа.

ДЭМБ-ын ерөнхий захирал Tedros Adhanom Ghebreyesus 2,5 сая хүнийг өвчлүүлж, 166 мянган хүний амийг авч одсон энэ цар тахал улам гаарах шалтгааныг тодорхойлоогүй ч тэдний үзэж буйгаар эрүүл мэндийн тогтолцоо муутай Африк мэтийн тивд газар авах өндөр магадлалтай гэж үзэж байна. Сэтгүүлчдэд хандан "Хүний амь настай холбоотой асуудал учраас бидэнд нууцлах зүйл байхгүй" гэсэн юм.

“Бидэнд итгэ. Хамгийн хүнд үеийг бид хараахан даван туулаагүй байна. Тиймээс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжээ алдахгүй байх нь нэн тэргүүний шаардлага. Энэ вирусийн уршгийн талаар маш олон хүний ойлголтгүй байна” хэмээлээ. ДЭМБ-ын зүгээс ази болон европын зарим улс хөл хориог аажмаар цуцалж, сургууль, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг нээж байгааг сайшаахгүй байгаа юм.

Эх сурвалж: abcnews.go.com

TAGS