• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    60   |  
0
2020/04/22 Швед улс. Стокгольм хот.

Одоогийн байдлаар Швед улсад нийт 16'755 тохиолдол, 2021 нас баралт бүртгэгджээ. Гэвч улсын хөл хорионы байдал тийм ч хатуу бус байгааг дээрх зураг харуулж байна.

Вирусийн тархалт судлаач Андерс Тегнелл “Шведэд бидний бодсоноос ч олон хүн халдвар авсан учир улсын хэмжээнд шуурхай ажилласан. Харин одоо халдварын тархалт дахин эхлэх юм бол бид вирусийг тэсвэрлэх чадварт суралцсан” хэмээн ярилцлагадаа дурьджээ.

Мөн тэрээр “Бид ийнхүү нэгдэн ажилласны үр дүнд халдварын тохиолдлыг дахин нэмэлгүй барьж байна. Эрүүл мэндийн систем ч сайн ажилласан. Одоо эрчимт эмчилгээний тасгийн орнуудын 20 хувь гаруй нь хоосон байгаа. Бид коронавирусийн халдварыг эмчлэх чадвартай болсон” гэжээ.

Иргэд ч мөн илүү хариуцлагатай болсон нь судалгаанаас харагдаж байна. Стокгольм хотын хүн амын дархлааны түвшин 15-20 хувиар нэмэгджээ. 

Хэрвээ Швед улс анхнаасаа ийм хүчин чадалтайгаар ажлаа эхлүүлсэн бол нас барсан эдгээр хүний тоо арай бага байх байсан уу? гэж асуухад Тегнелл “Бид бүхнийг эерэгээр харахыг хичээж байгаа энэ үед хэцүү асуулт байна. Халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өндөр настай, хууч өвчтэй хүмүүс байсан. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болж байна” хэмээн хариулжээ.

TAGS