• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    81   |  
0
 

Өдгөөгөөс 6 долоо хоногийн өмнө Италийн засгийн газар цар тахал эрчимтэй тархаж буйгаас сэргийлэхээр орон даяар хатуу хөл хорионы дэглэм тогтоож байсан юм. 

Харин өнгөрсөн гуравдугаар сараас хойш өдрийн нас баралтын хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн тул ерөнхий сайд Giuseppe Conte тавдугаар сарын 4-нөөс эхлэн хөл хориог хэсэгчлэн цуцлах бөгөөд ингэснээр иргэд хамаатан садандаа зочилж болох ажээ. Паркууд нээгдэх хэдий ч боловсролын  байгууллагын үйл ажиллагааны хязгаарлалтыг ирэх есдүгээр сар хүртэл сунгах юм байна. 

Итали улсад халдвараар нас барагсдын тоо 26,644 хүрсэн нь европын бүс нутагт хамгийн өндөрт тооцогдож буй

Johns Hopkins-ийн их сургуулийн тайлангаар тус улсад өчигдөр буюу ням гарагийн байдлаар 260 шинэ нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс хойших хамгийн цөөн тохиолдол болж байна.

  • Баар болон ресторан тавдугаар сарын 4-нөөс нээгдэнэ.
  • Хүмүүс хот дотроо зорчиж болох ч хотоос гарч орон нутаг хооронд зорчиж болохгүйг заажээ.
  • Хувь хүмүүс, тамирчид гэрээсээ гарч бэлтгэл сургуулилт хийж болохоор заажээ.
  • үсчин гоо сайхны салонууд зургаадугаар сарын 1-нээс нээгдэнэ.
  • Тавдугаар сарын 18-наас эхлэн тамирчид багаараа спортын бэлтгэл хийж болох аж.

Мөн ноён Conte хүмүүс нэг метрээс дотогш харилцахгүй байх ёстой ба сүмийн арга хэмжээг тодорхойгүй хугацаанд цуцалсан хэвээр үлдээнэ гэсэн юм. 

"Хэрэв та хязгаарлалтын арга хэмжээг дагаж мөрдөхгүй байвал нас баралтын тоо нэмэгдэж, цар тахал өргөжин эдийн засаг хямрал үргэлжилсээр байна. Та эх орондоо хайртай бол, хүн хоорондын харилцааны орон зайг анхаараарай” гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: BBC

TAGS