• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0
 

Коронавирусийн халдвар авч эдгэрээд энэ даваа гарагаас ажилдаа орсон Их Британийн ерөнхий сайд  Борис Жонсоны болон түүний сүйт бүсгүй Кэрри Саймонд нар анхны хүүхдээ өнөөдөр өлгийдөн авсан хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн юм. Зуны эхэн сард амаржих байсан ч хугацаанаас нь өмнө төрсөн эх болон хүүхдийн эрүүл мэнд сайн байгаа бөгөөд  жингийн талаар мэдээлсэнгүй.

Хатан хаан болон улс төрчид түүнд баярын захидал илгээсээр байна. Өнгөрсөн жил сүй тавьж, хуримаа хийж амжаагүй хосуудын хувьд Downing Street-д амьдардаг хууль ёсоор гэр бүл болоогүй анхны хосууд юм.

Ийн 55 настай ноён Жонсон тав дахь хүүхдийн эцэг болж байгаа бол 32 настай хатагтай Саймондын анхны хүүхэд нь аж.

Эх сурвалж: BBC

TAGS