• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишутсиний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч эмнэлэгт хэвтжээ.

Михаил Мишутсин нь өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн ерөнхий сайдын алба хашиж буй бөгөөд коронавирусийн цар тахалтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.

Тэрээр видео хурлын үеэр ерөнхийлөгч Путинд хандан өөрийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан талаар хэлснийг нь оросын телевизүүд орон даяар цацжээ.

Тусгаарлагдан эмчлэгдэх хугацаанд  ерөнхий сайдын ажлыг түүний орлогч Андрей Белусов орлох шийдвэрийг Путин зөвшөөрчээ.

Путин түүнд хандан: “Чамд тохиолдсон зүйн хүн бүхэнд тохиолдож болно би үргэлж хэлдэг. Чи маш идэвх зүтгэлтэй хүн. Хийсэн бүх ажилд чинь талархаж байна” гэсэн юм.

Ноён Мишутсин ард түмнийг цар тахлын дэгдэлтэд нухацтай хандахыг уриалж, хөл хориог чангатгах,  ялалтын баярыг хойшлуулах зэрэг чухал ажлыг санаачилж байсан юм.

Эх сурвалж: BBC

TAGS