• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    78   |  
0
 

Их Британий ерөнхий сайд Борис Жонсон  тус улс цар тахлын тархалтын оргил үеийг давсан тул хөл хориог хэсэгчлэн цуцлах ба иргэд ажилдаа явж, сургуулиуд хэвийн ажиллах бөгөөд аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах журмыг ирэх долоо хоногт танилцуулна гэв.

Нас баралт 674-өөр нэмэгдэн 26,771 болж, нэг өдөрт халдвар авч буй  хүний тоо 5 мянга гарч байгаа ч тус улсын ерөнхий сайд коронавирусээс эдгэж ажилдаа орсноос гурван хоногийн дараа “Өвчний тархалт анх удаа буурч байна, бид тахлын дэгдэлтийн оргил үеийг давж чадлаа” хэмээсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Ирэх долоо хоногоос засгийн газар цар тахалтай тэмцэхийн хажуугаар эдийн засгаа сэргээх, хөл хориог хэсэгчлэн цуцлахад чиглэсэн “цогц төлөвлөгөө”-г танилцуулах би үүнд орон даяар хэрэгжүүлэх бүх арга хэмжээг нарийвчлан тусгах аж.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS