A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 75 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 75 | |
|
Тайванаас гаралтай дэлхийд танигдсан амттан болох Bubble Tea-ны борлуулалт өссөөр байна.
Bubble tea буюу бөмбөлөгтэй цай нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэрэглээ болсон бөгөөд зах зээлд өндөр борлуулалттай олон хүний дуртай амттан болжээ.
Bubble Tea-ны үүсэл:
Bubble tea нь 1980-аад оноос үүсэлтэй бөгөөд тухайн үед хар сувдан цай эсвэл боба цай гэж нэрлэдэг байжээ. Дэлхийн II-р дайны үед Японы удирдлаган дор Тайвань улсад ажиллаж байсан Чан Фан Шу гэх хүн 1949 онд гар аргаар хийсэн өвөрмөц цай зардаг цайны газрыг анх нээжээ.
Үүний дараагаар 1986 онд Тайванийн зураач, бизнесмэн Ту Цонг Хэ цайны дэлгүүрийн чиг хандлагад тулгуурлан шинэ бизнес эхлүүлэхээр шийджээ. Ингээд "Ханлин" нэртэй томоохон бөмбөлөгөн цайны газрыг 1986 оны аравдугаар сард нээсэн.
Ийнхүү Ханлинаас эхлэн хүмүүст танигдсан бөмбөлөгтэй цай Тайваны онцлох бүтээгдэхүүн болж, Тайван улсыг дэлхийд таниулжээ.
Цайны найрлагад багтах цэлцэгнүүр мэт бөмбөлөгийг Хятадаар shou yao гэж нэрлэдэг. Тухайн үеийн Тайваны хувьсгалд энэ ундаа шинэлэг зүйл байв. Харин одоо тус бөмбөлөгийг зөвхөн Bubble Tea-нд бус пицца гэх мэт хоол хүнсэнд ашиглах болжээ.
Энэ цай маш олон төрөл байдаг ч цай, сүү, бөмбөлөг нь түүний гол орцууд юм. Зөвхөн нэг нутгийн амттан байсан бөмбөлөгтэй цай нь дэлхийн хэмжээнд хүмүүсийн дуртай амттан болсон учир үүнийг тэмдэглэн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Bubble Tea-ны өдөр болгожээ.
2027 он гэхэд бөмбөлөгтэй цайны орлого 2 тэрбум доллараар өсч 4,3 тэрбум долларт хүрэх хандлагатай байна.
Зүүн Өмнөд Азид уг цайны захиалга 2018 онд хамгийн их буюу 3000 хувиар нэмэгдсэн байна. Харин Герман улс 2012 онд McDonalds-ын цэсэнд бөмбөлөгтэй цайг нэмсэн.
Сингапур улсад хөл хорио тогтоож, кофе шоп болон цайны газруудыг хаах шийдвэр гарсан орой Bubble Tea-ны хэрэглэгчид дарааллан зогсож, худалдан авалт хийжээ.
Ийнхүү дэлхий дахинд Bubble Tea-ны газрууд бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан найрлага, цэсээ улам өргөжүүлэхээр ажиллаж байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|