• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    52   |  
0
 

Ирландын ерөнхий сайд Leo Varadkar Коронавирусийн цар тахлын тархалт аажмаар буурч буйтай холбогдуулан тавдугаар сарын 18-аас наймдугаар сарын 18 хүртэл гурван шатлалтайгаар  хөл хориог цуцлах шийдвэрээ танилцууллаа. 

Өчигдөр буюу баасан гарагт хэрэгжүүлсэн хамгийн анхны алхам бол замыг хэсэгчлэн нээсэн явдал юм. Ингэснээр 70-аас дээш насныхан гэрээсээ 2 км-ийн дотор автомашинаар эсвэл явган аялал хийхийг зөвшөөрч байсныг 5 км болгон нэмэгдүүлсэн. 

Тус улс 6 долоо хоногийн өмнөөс хатуу хол хорио тогтоож ихэнх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон юм.

Энэ сарын 18-наас эхлэн гадаах ажилууд болох барилгын ажил, барилгын материал, гадна орчны жижиглэнгийн худалдааны цэгүүдийг нээнэ.  Мөн үеэр гольф болон теннисний талбайг нээж байгаа бөгөөд 4 хүн нэг дор цуглаж болохыг зөвшөөрчээ.

Зочид буудал, баар зэрэг үйлчилгээний газрыг долоодугаар сарын 29-өөс нээх төлөвтэй байгаа бол шөнийн цэнгээний   үйлчилгээний газар болон оффшор арлуудын аялал жуулчлалын үйлчилгээг наймдугаар сарын 10-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар шийдвэрлэжээ. Харин сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сар хүтэл сунгасан юм.

Тус улсад халдварын тохиолдол 20,833 хүрсэн бол халдвар авсан хүний тоо 1,265 болжээ.

Эх сурвалж: Reuters.com

TAGS