A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 73 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 73 | |
|
Ирланд улс уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэхээр хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд үгүй хийх зорилгын тавьсны хүрээнд тус улсын ерөнхий сайд Leo Vadakar Ирландчууд 2040 он хүртэл жил бүр 22 сая мод тарих зорилгыг тавьсан талаар Irish times цахим сэтгүүлд мэдээлжээ.
Өнгөрсөн оны зургаадугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэ төлөвлөгөөгөө танилцуулж, жилд 19, 768 акр газрыг ойжуулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Ойжуулах тус төлөвлөгөөний хүрээнд тарих модны 70 хувь нь шилмүүст мод байх бол үлдсэн 30 хувь нь өргөн навчит мод буюу эвэрлэг мод, царс, агч мод байх аж.
100 акр газар тутамд 2,500 шилмүүст мод, 3,300 өргөн навчит мод тарьж фермийн ойролцоох газруудыг ойжуулах юм байна.
Төсөл 1.1 тэрбум фунтийн санхүүжилт шаардах ч гэлээ нүүрсхүчлийн хийг сорж, агаарын чанарыг сайжруулснаар хавь илүү үр өгөөжийг авчирна гэж итгэж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь энэ аялалд хүн бүрийн оролцоо үнэмлэхүй ач холбогдолтой болохыг иргэдэд ойлгуулах ажлыг зохион байгуулжээ.
2018 онд Шотланд улс 11,200 гектарт 22 сая мод тарьж Их Британы вант улсад рекорд тогтоогоод байсан бол тус Ирланд энэ амжилтыг араас замнаж буй юм.
Сонирхуулахад 2019 оны зургаадугаар сарын 19-нд Этиоп улсын 105 сая иргэн сайн дураараа 353 сая модыг 24 цагийн дотор тарьсан ч дэлхийн рекордыг эвдэж чадаагүй байна. Харин 2016 онд Энэтхэг улс ганц өдрийн дотор 50 сая мод тарьснаар Гиннесийн амжилт тогтоож байсан юм.
Эх сурвалж: Irishtimes.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|