A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 82 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 82 | |
|
Дэлхийн дулаарал энэ хэвээр эрчимжсээр байвал ирэх 50 жилд 3 тэрбум хүн хэт халуун бүс нутагт амьдарна гэсэн судалгааг Шинжлэх ухааны үндэсний академаас даваа гарагт танилуулсан байна.
Археологич, цаг уур судлаач, экологич зэрэг олон улсын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй энэ судалгааны багийн үзэж буйгаар хүлэмжийн хийн ялгарал өнөөгийн хэмжээгээрээ үргэлжилбэл 2070 он гэхэд 3 хүртэл тэрбум хүн өнгөрсөн 6 мянган жилийн турш хүн төрөлхтний амьдарч ирсэн хэмээс хэт дахин халуун нөхцөлд амьдрах аж.
Мөн тус судалгаанд дурдсанаар дэлхийн дулаарал нэг цельсийн хэмээр өсөх тутамд нэг тэрбум хүн ундны усны гачигдал, хүнсний тариалалтын үржил шимгүй нөхцөлөөс үүдэн сэрүүн бүс нутаг руу цагаачлах эс бөгөөс тэсвэрлэж амьдрах шаардлагатай болно гэжээ.
2070 он гэхэд дэлхийн дулаарал 7,5 хэмээр нэмэгдэж, энэ өөрчлөлтөд далайгаас илүүтэй хуурай газар өртөхийг тус судалгаанд дурдсан байна.
Вашингтоны их сургуулийн археологич, тус судалгааны багийн гишүүн Tim Kohler-"Судалгааны үр дүнгээc үзвэл хэрэв бид бизнес, аж үйлдвэрлэлийн өнөөгийн арга замаа өөрчлөхгүй бол ирээдүйд юу болохыг гэдгийн харуулж буй хамгийн муу жишээ" гэсэн юм.
Хүн төрөлхтний дийлэнх нь жилийн 11-15 хэмийн дундаж цаг уурын температурт амьдардаг бол өмнөд Азийн зарим бүсийнх 20-25 хэмтэй бөгөөд Энэтхэгийн далайн борооны улирлын хур тунадаснаас үүдэн хүнсний голлох бүтээгдэхүүний тариалалтын талбай үерт автаж байна.
Дэлхийн банкны судалгаагаар өмнөд Ази, Саб-Сахар болон Латин Америкийн бүс нутгийн 143 сая хүн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн өөр газар руу цагаачлана гэж үзсэн бол энэ судалгаа 3 гаруй тэрбум хүн дэлхийн дулааралд өртөж амьдарч буй газраасаа нүүдэллэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Эх сурвалж:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|