A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 58 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 58 | |
|
1999 оноос хойш “интернэт кафе”-д амьдардаг хүмүүсийг төр засаг нь мартжээ. Харин шинэ үеийн тахал гарсанаас хойш орхигдсон хүмүүс нийтэд ил тод болсоноор Токиогийн ЗГ тэдэнд анхаарлаа хандуулж эхэлж байна.
Японы иргэн Такахаши нь барилгын болон цагийн ажил хийн өдрийн хэрэгцээний мөнгөө олдог гэр оронгүйчүүдийн нэг. Тахал гарснаас хойш түүнд ажил олдохгүй байгаа бөгөөд түүний амьдардаг интернэт кафе хаагджээ. Өдгөө 35 настай, хоноглох газаргүй тэрээр хоёр долоо хоногийн турш метроны буудал, гудамж дамжин шөнийг өнгөрүүлж байна.
"Хөл хорионоос үүдэн олон газар хаагдсан. Над шиг ажилгүй иргэд хаа сайгүй байгаа" гэж Такахаши хэлжээ.
Такахаши "Интернэт кафе түрээслэгчид" буюу кафед амьдардаг орон гэргүй 4000 гаруй хүмүүсийн нэг юм. Түрээслэгчдийн ихэнх нь эрэгтэйчүүд бөгөөд тэд хоногийн 17- 28 доллар төлөн зургаан м2 газарт 24 цагийг өнгөрүүлдэг.
Хэдийгээр Япон улс нь техник технологийн хувьд дэлхийд тэргүүлдэг ч тус улсад ойролцоогоор 5126 орон гэргүй хүмүүс амьдардаг хэмээн Токиогийн засгийн газраас 2019 онд мэдэгджээ. Тус үзүүлэлтийн 4000 гаруй нь хямд интернэт кафед хоног төөрүүлдэг. Үлдсэн хүмүүс нь ажилгүй бөгөөд гүүрэн доор амьдардаг байна.
Дөрвөн сарын 30-нд Японы засгийн газраас хөл хориог цуцлах хүртэл буюу тавдугаар сарын 6 хүртэл шалгуур хангасан томоохон зочид буудлуудын өрөөгөөр "интернэт кафед амьдрагсад"-ыг хангахаар болсноо мэдэгдсэн.
Хүмүүс тус газар хоног төөрүүлэхийн тулд интернэт кафед амьдардаг гэх баталгаагаа үзүүлэн үнэгүй байрлах юм.
Орон гэргүйчүүдийн эрх ашгийн төлөөх Мояа ТББ нь Токиогийн Олимпд зориулан бэлдсэн заал болон талбайг дээрх хүмүүст зориулж тохижуулан, тэднийг түр байрлуулахаар гарын үсэг цуглуулж байгаа аж. Одоогоор 53 мянган хүн гарын үсгээ зуржээ.
М.Гэрэлт-Од
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|