• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    56   |  
0
 

АНУ-ын зарим муж, хотууд ирэх долоо хоногоос хөл хориогоо цуцлахаар шийдвэрлэжээ.

АНУ коронавирусийн голомт болоод байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 1'292'293 тохиолдол, 76'918 нас баралт бүртгэгдээд байна. Гэсэн хэдий ч дараах муж, хотууд өөрсдийн заасан хугацааны дагуу хөл хориог цуцалж, үйл ажиллагаагаа нээх болжээ.

 
  • Монтана мужийн пүрэв гарагт зарласан шинэ удирдамжийн дагуу иргэдийн хөл хориог цуцалж, кино театрууд тавдугаар сарын 15-нд нээгдэх болжээ. 
 
  • Мөн Арканзас мужийн хөл хориог цуцалж, казиног тавдугаар сарын 18-нд нээнэ гэж пүрэв гарагт мэдэгдэв.Түүнчлэн "байнга гар хүрч буй гадаргууг цэвэрлэх, ариутгах чанарыг нэмэгдүүлэх" хэрэгтэйг сануулжээ.
 
  • Цар тахлын хүрээнд бүх наран шарлагын газруудыг хаасан. Харин Өмнөд Калифорнийн Оранж Каунти дахь наран шарлагын газрууд өнөөдрөөс эхлэн ашиглалтад орж байна. Өмнөх долоо хоногт  Калифорни мужийн Говины наран шарлагын газрыг мөн нээсэн юм.
 
  • Бэлтгэл ажлаа хангасны дараа тавдугаар сарын 22-ноос Кентакки мужийн ресторан болон тэдгээрийн гадаах суудлыг нээж болно хэмээн мэдэгдлээ. Кино театр, фитнесс төвүүдийг зургаадугаар сарын 1-нд нээж, зуслангийн газруудын үйл ажиллагаа зургаадугаар сарын 11-нээсэхлэх юм.
 
  • Невада муж тавдугаар сарын 9-нд хөл хориог цуцалж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэж Засгийн газрын тэргүүн Стив Сисолак өнөөдөр мэдэгдлээ. Бямба гарагийн 12:00 цагаас эхлэн ресторануудад үйлчилгээгээ явуулах боломжтой юм.
 
  • Texas Хьюстоны хотын захирагч Силвестер Тернер болон Техас мужийн захирагч Грег Эбботт нар улсынхаа үйл ажиллагааг дахин эхлүүлнэ. Үүнд бизнесийн үйл ажиллагаанууд ч багтаж байгаа учир хүмүүс гэртээ байх шаардлагагүй" гэжээ.
 
TAGS