• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    69   |  
0
 

Еврей гэдэг үг нь “ганцаараа”, “өөр талд” гэсэн утгатай. “Хувийн онцлог шинжээ дөвийлгөн харуулах хэрэгтэй” гэсэн зарчим нь еврейчүүдийн сурган хүмүүжүүлэх ухааны нэгэн нууц юм.

Дэлхийд алдартай Еврей хүмүүсээс дурьдвал:

  • Нобелийн шагналт, эрдэмтэн Альберт Эйнштэйн
  • Коммунист үзэл санааг тунхагласан Карл Маркс
О двухсотлетии со дня рождения Карла Маркса
  • Хүний ухамсрыг судлан сэтгэлзүйн шинэ онолыг гаргасан Зигмуд Фрейд
Зигмунд Фрейд: Мы встречаем только тех, кто уже существует в нашем ...
  • Физикийн ухааны эцэг гэгддэг Исаак Ньютон
Исаак Ньютон: "Разумом он превосходил род человеческий"
  • Dell компаны үүсгэн байгуулагч Micheal Dell
Michael Dell talks about coronavirus impact on IT inudstry ...
  • Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг
Why Mark Zuckerberg's “Relationship Status” with Facebook Should ...
  • Microsoft-ийн үүсгэн байгуулагч Bill Gates
Bill Gates: Until coronavirus vaccine, world won't be 'truly ...
 

Тэд төрөхөөсөө онцгой эсвэл гэнэт л суут ухаантан болчихсон юм биш. Еврей хүмүүс буюу Израильчууд хүүхдийн хүмүүжилд гол анхааралаа хандуулдаг. Тэд хожим харамсахгүйн тулд хүүхдүүддээ багаас нь олон зүйлийг дадал болгон зааж, сургадаг. 

 
 

1. Хүүхдийнхээ дуртай зүйлд тулгуурлан аливааг зааж, сургах

Еврейчүүд хүүхдүүдээ бага сургуульд элсэн ороход цагаан толгойн 22 үсгийг дуртай хүнсний бүтээгдэхүүнээр орлуулан сургадаг. Жишээлбэл, зарим сургуулиудад үсгүүдийн хэлбэртэй бялуу хийж идүүлэх уламжлал байдаг. Энэ нь еврейчүүд дунд сод ухаантан төрөхөд нөлөөлдөг анхдагч хүчин зүйл юм.

2. Бэлэнчлэх сэтгэлгээнээс зайлсхийх

“Ганц загас бол тэр өдрөө амь зогооно. Харин загас барих арга барилтай бол насан туршдаа идэх хоолтой” гэсэн еврей сургаал бий. Аливааг сургахдаа зөвхөн цээжлэх бус утга учрыг ойлгож, өөрийн болгох арга ухааныг заадаг. Шууд хариуг нь олж өгөхөөс илүүтэй өөрөө зөв хариултыг нь эрэлхийлэн олж чадах арга барилд сургахыг эрмэлздэг аж.

3. Эд хөрөнгөгүй ч мэдлэг боловсролтой байх

Еврейчүүдийн хувьд хүнд нөхцөлд найдаж болох ганц өв хөрөнгө нь мэдлэг боловсрол юм.  Бага балчраасаа тархиа ажиллуулан сэтгэж амьдрах ёстой. Иймд бусдын хийдэг зүйлийг тэднээс арай илүү хийх бус тэс ондоо, шинийг хайдаг байхаар өсгөхийг эрмэлздэг.

4. Хэрэв мэдэхгүй байвал мэдэхийн төлөө “асуух” хэрэгтэй

Еврейчүүд олон шинэ бүтээл, ололт амжилтаараа оюун санааны тэргүүлэгчид байсаар ирсэн. Үүний нууц нь 5000 жилийн тэртээгээс үргэлж аливааг лавлан асуудаг зуршилтай холбоотой. Асуух явцад хувь хүний бие даасан сэтгэлгээ, бүтээлч оюун санааны тогтолцоо бүрддэг. Иймээс асууж, хариулах нь еврей боловсролын энгийн нууц юм.

5. Бусдаас чиглэл авч, өөрөө эрэлхийлэн хайх

“Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын үндэс” номд “Хичээл ном бол холын зайн гүйлт, эцэг эх бол дасгалжуулагч” гэжээ. Хүүхдэд хэлж өгөөгүй байсан ч тэд дэлхий ертөнцийн талаар сонирхон судалж, эрэл хайгуул хийдэг учраас хүүхдийн сониуч занг маш чухалд тооцдог. 

6. Ном  унших, биеэ даах чавдарт сургах

Сурагч бүр жилд хэчнээн ном унших ёстойг заасан байдаг. Ном уншсаны дараа товч агуулгыг заавал тэмдэглүүлнэ. Мөн еврейчүүд хүүхдээ 13 нас хүрэнгүүт насанд хүрсэн гэж үзэн хариуцлагыг үүрүүлдэг. 

7. Өөрийн үндэстний түүхээ мэддэг байх

Жишээлбэл, энэ үндэстэн нацист Германы дарангуйлалд хэрхэн тарчилж, зовж байсан талаарх түүхийг хүүхдүүддээ заавал ярьж өгч, үүнийг огтхон мартаж болохгүйг сануулдаг. 

8. Мөнгөө зөв зарцуулах буюу эдийн засгийн боловсрол олгох

Мөн эдийн засгийн боловсролыг хүүхдээ хөлд орсон цагаас нь эхлэн заана. Өглөө, оройдоо найман сартай хүүхдийнхээ гарт мөнгө атгуулан зоосон мөнгөний сав руу хийлгэдэг. Хүүхдээ сургуульд ороход ойр зуурын хэрэгцээнийх нь мөнгийг өөрт нь өгдөг.

TAGS