• Lead the way ...
         
02
2025
May
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0
 

COVID-19 тахал тархсанаас болж жил бүрийн тавдугаар сарын 9-нд тохиодог “Аугаа их ялалтын баяр”-ыг өргөнөөр тэмдэглэх боломжгүй болсон. 

Гэсэн хэдий ч Орос улс ялалтыг авчрахад томоохон хувь нэмэр оруулсан ахмад дайчдадаа баяр хүргэн, зөвлөлтийн баатруудынхаа гэрийн цонхон доор очин багахан хэмжээний хүндэтгэлийн тоглолт үзүүлжээ.

1945 онд 6 настай байсан Валентина Удалова:

“Намайг сургууль руугаа явж байхад замд нэгэн цэрэг тааралдсан юм. Тэр намайг дээшээ өргөөд их баяртайгаар 

-Чи хаашаа явж байгаа юм бэ? гэж асуухад нь би сургууль руугаа явж байгаагаа хэлсэн. Цэрэг хариуд нь 

-“Бид ялчихлаа! Өнөөдөр сургууль руугаа явахгүй байсан ч болно” гэж хэлээд баярын нулимс дуслуулсан” хэмээн өөрийн бага насны мартагдахааргүй баярт түүхээ хуваалцжээ.

 
 
 
 
 
 
 

М.Гэрэлт-Од

TAGS





Холбоотой санал болгох мэдээ