• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    44   |  
0
 

Өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ны өдөр "Аугаа Эх орны ялалтын баярын 75 жилийн ой тохиож байна. 

1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Германы арми Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тиймээс энэ өдрийг Орос улсын ард түмэн болон дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж, зовж, зүдэрсэн улс орнууд ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ялалтын 75 жилийн ойн баяр болон Ялалтын баярын парадыг заавал тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин хугацааг тавдугаар сарын 9-ны өдрөөс хойшлуулах шаардлагатай боллоо" хэмээн мэдээлжээ.

Жил бүрийн энэ өдөр Москвагийн Улаан талбайд ялалтын баярт зориулсан томоохон парад, ёслолын арга хэмжээ болдог. Энэ жил дэлхий нийтийг цочроосон коронавирус халдварын тархалт ОХУ-д эрчимтэй өсөж байгаа учир Ялалтын баярын арга  хэмжээнүүдийг хойшлуулсан юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS