Испанийн хөл бөмбөгийн клубууд өнгөрөгч бямба гарагт хөл бөмбөгчид болон ажилчдаа Covid-19-ийн шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд топ хоёр клубийн 5 тамирчин халдвар авсан бөгөөд хуулийн дагуу нэрийг нь нууцалж байгаа юм. Гэхдээ Real Sociedad клубийн хаалгач Álex Remiro-ын PCR-ийн шинжилгээ нь сөрөг гарсан биед нь коронавирусийн эсрэг биет үүсэн талаар жиргэсэн юм.
La liga-ийн холбооны мэдэгдсэнээр тоглогчид гэртээ хувиараа бэлтгэл хийж, дахин шинжилгээнд хамрагдаж байж клубээрээ бэлтгэл хийх эсэхээ шийднэ гэсэн юм.
Мөн La liga-ийн зүгээс өнгөрөгч долоо хоногт үзэгчгүй тоглолт зохион байгуулна гэдгээ амлаад байсан юм. Харин халдвар эерэг гарсан нь тоглогчид талбайдаа эргэн ирэх эсэхийг нь шийдвэрлэх асуудал болоод байна.
Эх сурвалж: Theguardian.com