• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0
 

Хатуу хөл хориог цуцалж эхэлснээс хойш коронавирусийн тархалт нэмэгдэж өчигдөр буюу ням гараг гэхэд 1.3 хувиар өссөнийг Robert Koch институтийн дата харуулж байна. Энэ тоо сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нэгээс доош байжээ.

Өнгөрсөн лхагва гарагт канцлер Ангела Меркел 16 хотын захирагчтай онлайнаар хуралдсаны эцэст хөл хориог цуцлах шийдвэр гаргаад байсан юм.

Харин өнгөрөгч бямба гарагт олон мянган германчууд нэг дор цуглан хөл хориог бүхэлд нь цуцлахыг шаардан жагсаал хийжээ.

Сонирхуулахад тус улсын хувьд ирэх долоо хоногоос эхлэн бүх дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж, сурагчид аажмаар хичээлдээ эргэн орж, тус улсын хөл бөмбөгийн баг Бундеслиг үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.

Эх сурвалж: BBC

 
TAGS