• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    45   |  
0
 

Антарктидад байгаа хүмүүс ямар нэг айдасгүйгээр коронавирусийн тахал дуусахыг хүлээж байна.

Дэлхийн бусад орнууд коронавирусийн тахлын эсрэг тэмцсээр байх энэ үед нэг тив уг халдвараас бүрэн ангижирсан хэвээр байна. Энэ бол Антарктид тив юм.

Антарктидыг дэлхийн хамгийн хүйтэн газар гэдгээр нь мэддэг байсан бол одоо "дэлхийн хамгийн аюулгүй газар" гэх болжээ. Тус тивийг чиглэн явсан аяллын хөлөг онгоцон дээр коронавирус тархсан учир тэд өөрсдийн нутаг дэвсгэрт вирус хүргэхээс зайлсхийж, өндөр хамгаалалт авсан. 

 
 

Антарктидад оцон шувуунууд, халим, далайн хав зэргийг тоолохгүй юм бол албан ёсны уугуул иргэд бараг байдаггүй.

 
 
 
  • Цагаан тив

Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах энэ тивийг Өмнөд туйл хэмээдэг. Антарктид мөсөн далайгаар хүрээлэгддэг учир цагаан тив гэж нэрлэх нь бий. Газар нутгийн нийт талбай 4.4 сая км². Үүгээрээ Ази, Африк, Хойд Америк, болон Өмнөд Америкийн дараа орно.

Антарктидын гадаргуугийн 98% нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд мөсний дундаж зузаан нь 1.6 км орчим.

 
 
  • Коронавирусийн үед илүү их эрх чөлөө

Дэлхий дээр 4 сая гаруй хүн коронавирусийн халдвараар өвчилж, 280 мянга гаруй хүн нас баржээ. Аймшигт тахлын үед улс орон бүр вирусээс урьчилан сэргийлэх, таслан зогсоох ажлын хүрээнд хатуу хөл хориог тогтоогоод буй. Хүмүүсийн өдөр тутмын ажил, уулзалт, аялал зэрэг нь хязгаарлагдмал болсон энэ үед Антарктид илүү эрх чөлөөтэй газар ажээ.

 
 
  • Аялал жуулчлалын таатай бүс

Сүүлийн жилүүдэд тус тивд аялал жуулчлал илүү хөгжиж байна.  Антарктидийн далайн аялалыг олон хүн сонирхох болжээ. 2018-2019 онд тус тивд 56 мянга гаруй аялагч ирсэн нь өмнөх оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Коронавирусийн үед гэртээ харьж чадалгүй Антарктидад  гацсан жуулчид энд байх нь илүү таатай байгаа гэнэ.

 
 
  • Дэлхийн хамгийн аюулгүй газар

Ийнхүү өмнөд туйл гэгдэх энэ тивд коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа нь дэлхийн хамгийн аюулгүй газар гэж тодорхойлогдох боломжыг олгож байгаа юм. 

 
 
 
TAGS