A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
9
|
|
0
|
21
|
|
0
|
24
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |
|
Коронавирус цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар унаж, компанийн үндсэн бизнест аюул учирснаар ажиллах хүчний 25 орчин хувийг цомхтгожээ.
Өнгөрсөн Мягмар гаригт дэлхий даяарх 7500 ажилтнаас 1900 ажилтныг явуулах болсноо мэдээлжээ.
“Бид амьдралынхаа хамгийн хүнд хэцүү хямралын үед байна. Олон улсад аялал жуулчлал зогслоо”
хэмээн “Airbnb”-ийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал Brain Chesky ажилчдад зориулсан захиандаа бичсэн аж. Мөн тэрбээр компанийн бизнес хүнд байдалд орж, энэ жил өмнөх оны талаас бага орлоготой байх төлөвтэйг онцолжээ.
Тус компани саяхан “Airbnb Experiences” үйлчилгээний виртуал хувилбарыг 30 гаруй улсад танилцуулсан.Үнийн хувьд 1-40$ хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд үүнд онлайн унадаг дугуйгаар аялах, Япон ламтай бясалгал хийх, Мароккогийн хоолны ангид элсэх гэх мэт үйл ажиллагаа багтжээ.
“Airbnb” компани мөн энэ онд “Wall Street”-д хийх дэбютээ хойшлуулсан талаар мэдээлсэн байна.
Тус компани АНУ дахь ажилчдынхаа 12 сарын эрүүл мэндийн даатгалыг “COBRA”-р дамжуулан нөхөх бол бусад оронд оны эцэс гэхэд уг зардлыг нөхөн олгохоор болжээ.
“Би та бүхэнд үнэхээр хайртай. Энэ бүхэн та нарын буруу биш. Airbnb-д авчирсан үнэ цэнэ, авьяас чадварыг дэлхий ертөнц хайсаар байгаа”
хэмээн Chesky захиандаа бичжээ.
“Airbnb” үйлчлүүлэгчдийн буцаан олголт, хостуудыг дэмжих, моргежийн болон бусад төлбөрийг төлөх зэрэг коронавирусээс улбаатай үйл ажиллагааны доголдолтой тэмцэж байна.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
9
|
|
0
|
21
|
|
0
|
24
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|