• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    66   |  
0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ноос эхлэн орон даяарх хөл хориог цуцалж, бизнесүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлнэ гэсэн мэдэгдлийг хийлээ. 

Тэрээр “Коронавирусийн хөл хорионоос үүдэн орон даяар 6 долоо хоногийн турш “хөдөлмөр эрхлэлт” гацлаа, энэ шийдвэрт эдийн засгийн бүх салбар нэгжүүдэд хамааралтай. Голомт болсон зарим бүс нутгуудад шаардлагатай бол хөл хориог чангатгана. Бид өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн системээ олон мянган хүний амь аврахад бэлдэж чадлаа” гэсэн юм. 

Одоогоор ОХУ нь халдварын тохиолдлоор гурав дахь голомт болоод байна. Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 11,656 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 221,344 болсон байна.

Эх сурвалж: BBC

TAGS