• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0

Сингапурын Bishan-Ang Moh Kio үндэсний паркт хөл хорио хэр зэрэг хэрэгжиж буй, хүмүүс хоорондын зайгаа барьж байгаа эсэхийг хянахаар роботон нохойг туршиж эхэлжээ.

Камер болон чанга яригчаар тоноглогдсон тус роботыг Boston Dynamics технологийн компани зохион бүтээсэн байна.

Тус робот паркаар зугаалж буй хүмүүст хоорондын нэг метрийн зайгаа баримтлахыг шаарддаг аж.

Boston Dynamics тус роботыг хоёр долоо хоногийн хугацаанд турших ба хэрэв амжилттай байвал олшруулан үйлдвэрлэж бусад паркт бас роботон нохдыг байршуулна гэж үзэж байна.

Сонирхуулахад Сингапурт хөл хориог зөрчсөн тохиолдолд зөрчлийн хуулиар торгож, хорих арга хэмжээ хүртэл авч буй аж.

Эх сурвалж: BBC

TAGS