• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    52   |  
0
 

Twitter Inc компани мягмар гарагт ажилчдаа есдүгээр сар хүртэл гэрээсээ ажиллуулах шийдвэр гаргаснаар коронавирусийн цар тахлын үед дэлхийд шинэ соёлыг тогтоосон томоохон технологийн компани боллоо. 

4.2 сая хүнийг халдварлуулсан цар тахлын нөлөөгөөр ихэнх бизнесүүд моделио өөрчилж, гэрээсээ хүмүүс ажилладаг болсон шинэ хэв маяг дэлхийг бий болсон билээ. Тус компани офиссуудаа ирэх есдүгээр сар хүртэл нээхгүй ба ажилчид ирж ажиллах эс бөгөөс гэрээсээ ажиллахаа сонгох боломжтой аж.

Твиттерийн гүйцэтгэх захирал Jack Dorsey 2020 оны дунд хүртэл Африк руу нүүж Сан Франциско дахь компаниа алсаас удирдахаар төлөвлөж буй ч энэ шийдвэрээ эргэж харна хэмээн жиргэжээ. 

Мөн энэ оныг дуустал ажилчдаа нэг дор цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй талаар мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters.com

TAGS