• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    75   |  
0
 

ДЭМБ-ын яаралтай тусламжийн газрын захирал доктор Mike Ryan өчигдөр буюу лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр коронавирус намжих талаарх таамаглалуудад няцаалт өгч "коронавирусийн цар тахал хэзээ ч намжихгүй байж мэднэ" хэмээн санууллаа.

Тэрээр доктор Dr Ryan: "Хэдий вакцин гарган авсан ч тархалтыг хяналтад авах нь маш их хичээл зүтгэл шаардана. Энэ цар тахал нь эндемик болж хамрах хүрээ нь илүү өргөжиж байна, үүнийг нэн тэргүүнд чухалчлан авч үзэж хэлэлцэх хэрэгтэй" гэж Женев хотноо зохион байгуулсан цахим хурлын үеэр онцолсон юм. 

Дэлхий дээр одоогоор 100 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатанд яваа ч доктор Mike Ryan-ы үзэж буйгаар улаан бурхан гэх мэт бусад төрлийн халдварт өвчний эсрэг вакциныг бий болгосон ч энэ төрлийн өвчний тархалт буурахгүй байгаатай адил хэмээн жишээ татсан юм. 

Харин ДЭМБ-ын ерөнхий захирал Tedros Adhanom Ghebreyesus: “Тус вирусийг хамтын хичээл зүтгэлээр хяналтдаа авах боломжтой.  Арга зам нь бидний гарт байна, харин үүнийг зогсоохын тулд болгоны хүчин чармайлт гаргаж, хувь нэмрээ оруулах ёстой" гэв.
Дэлхий дахинд 300 мянга гаруй хүн коронавирусийн халдвараар нас барж, 4.3 сая тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: BBC

TAGS