• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    42   |  
0
 

Стив МакКарри бол дэлхийд алдартай баримтат гэрэл зурагчин юм. 1985 онд нийтлэгдсэн цэнхэр нүдтэй Афган охины зургаараа нэрд гарсан билээ.

 

Энэ удаад тэрээр амьтадын олон талт чанарыг илэрхийлсэн сонирхолтой зургуудаа нийтэлжээ.

Тэрээр "Амьтад хэзээ ч тогтсон тайван нэг байдалд зураг даруулна гэж үгүй. Тиймээс тэдний үйл хөдлөлийн дундуур амжиж фото дарах нь зурагчны чадвар..." хэмээн хэлжээ.

МакКарригын эгч түүнд нэгэн номноос нохой эзэдтэйгээ хэрхэн ойр дотно байгааг илэрхийлсэн зургийн цуглуулга хийж өгч байжээ. Үүнээс хойш тэрээр хүн амьтны харилцаа холбооны талаар зураг дарахыг олон жил бодсон гэнэ. 

 
  • 1995 оны энэхүү зураг далайн эрэг, усан санд  хүмүүс амарч байгаа хэдий ч заан тэдний хажуугаар алхаж буй юм. Харин одоо цагт бидэнд энэ нь энгийн нэг үзэгдэл биш бөгөөд амьтны хүрээлэнд л зааныг харах гэж зорин очдог болсон.
ФОТО: Хүн байгалийн харилцаа
Нью-Йорк хотын "Long Island"
 
  • Энэ зураг 1992 онд Дэлхийн шилдэг хэвлэлийн гэрэл зургийн шагналыг хүртэж байжээ. Зурагт гурван тэмээ хоол, хүнс хайж явааг илэрхийлсэн. Иракийн Ерөнхийлөгч асан Саддам Хуссейн нефт олборлохыг зөвшөөрсны улмаас ийнхүү байгаль экологийн сүйрлийг бий болгосон байна.
Iconic pictures by one of the world's most respected photographers
"Тэмээнүүд болон газрын тос" /Кувейт улс/
 
  • Герман хоньчин хүүг өөрийн дааж авсан ажилдаа ихэд сэтгэл хангалуун алхаж явааг илэрхийлэхийг зорьсон "Хоньчин хүү" гэрэл зураг.
ФОТО: Хүн байгалийн харилцаа
"Хоньчин хүү" /Зүүн Германы Магдебург/ 1989 он
 
  • Бясалгал хийж буй лам, түүнийг томоотой хүлээн хэвтээ муур. Энэ зурагнаас хүн болон амьтдын харилцааны ойлголцлыг илэрхийлдэг гэж гэрэл зураг шүүмжлэгчид тодотгожээ.
Meet Steve McCurry, the legendary photographer of the ...
"Бясалгал" /Тайланд, Араняпратет хот/ 1998 он
 
  • Хэрвээ чи тухайн амьтантай хамтдаа өсөж, удаан цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн бол тэр чамайг бүхий л цаг үед ойлгох болно.
"Махоут хүү ба түүний заан" /Тайланд/ 2010 он
 
  • Зураг дээр нэгэн залуу нохойтойгоо хамт зоогийн газрын дараа өглөөний шинэ сонин уншиж буй дүр зураг. 
/Италийн Ром хот/ 1994 он
TAGS