• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    67   |  
0
 

АНУ-ын худалдаа үйлчилгээний эвсэл болон Уолт Дисней компани Флорида болон Орландо дахь 43 мянган ажилчдаа төлөөлөн аюулгүй ажиллагааг хангаж, ажилчдаа коронавирусээс хамгаалан үйл ажиллагаагаа явуулах хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурлаа.

АНУ-ын худалдаа үйлчилгээний холбооноос шаардаж буй  арга хэмжээнд орон зайн хязгаарлалтыг чанд сахих, ариутгалыг өндөр түвшинд хийх, ажилчид болон үйлчлүүлэгчдээ амны хаалт зүүхийг шаардах зэрэг багтаж байна.

Диснейгийн зүгээс компанийн жижиглэнгийн худалдааны дэлгүүр болон Disney Springs худалдааны гудамжийн ресторануудыг тавдугаар сарын 20-нд нээхээ мэдэгдлээ.

Тус компани даваа гарагт Шанхай дахь салбараа нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Эх сурвалж: reuters.com

TAGS