• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0
 

Цар тахлын энэ үед  “Uber”, “Addison Lee” такси компаниуд зорчигч, жолооч нарын аюул байдлыг хангах зорилгоор нэгэн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.

“Addison Lee” гэхэд ирэх долоо хоногт 4000 тээврийн хэрэгсэлдээ жолооч, зорчигчийг тусгаарласан шилний оронд хатуу хуванцрыг суурилуулахаар болсон бол “Uber ” компани нь “AA” компанид мөнгө төлөн "Ньюкасл", "Сандерленд", "Дархэм" хотын 400 автомашинд хамгаалалт хийх аж. 

“Хөл хорио суллагдах үед хүмүүсийн өдөр тутмын амьдрал хэвийн явагдах учир олон нийтийн тээврийн хэрэгслийн хэрэгцээ нэмэгдэнэ” хэмээн Лондон дахь “Addison Lee” такси фирмийн гүйцэтгэх захирал мэдэгджээ.

 

Ихэнх байгууллага жолооч, зорчигчийн санаа бодол дээр үндэслэн жолооч нарт хувийн ариун цэврийн хэрэгслүүд тарааж эхэллээ. 

“Uber”-ийн хувьд нэг сая орчим 1 удаагийн маск, 95 мянган халдваргүйжүүлэгч цацлага өгсөн байна. Ирэх долоо хоногт дахин 2 сая гаруй маскыг тараах аж.

Эх сурвалж: BBC

 

TAGS