• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    75   |  
0
 

Калифорни мужийн сүм “Библи судлалын” хичээлийг онлайнаар явуулах үедээ хакерын дайралтад өртсөн учир “Zoom” компанийг шүүхэд өгчээ.

Хакер нь хэрэглэгчийн компьютерыг өөрийн хяналтад аван “хүүхэд хүчирхийлж буй сэтгэл түгшээсэн видео”-г тоглуулсан хэмээн Saint Paulus Lutheran сүм мэдээлэлжээ. Сүмийн удирдлага “Zoom” компанитай холбогдон тусламж хүссэн боловч тэд “хариу үйлдэл хийгээгүй” аж. 

“Zoom” компанийн төлөөлөгч “Энэ бол аймшигт үйл явдал. Бид уг асуудлын талаар мэдсэн өдрөө гэмт этгээдийг олж тогтоон, дахин платформд нэвтрэх эрхийг нь хааж холбогдох хүмүүст мэдэгдсэн” хэмээн хэлжээ. 

Мөн тус компани саяхан шинэчлэгдсэн хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах боломжуудыг онцолж, хэрэглэгчдийг онлайн уулзалт хийх үедээ өөрсдийн нууц үгийг түгээх ёсгүйг нэмж хэлэв. 

Цар тахлын улмаас иргэд хөл хорионд орсноор “Zoom” компанийн нэр хүнд сүүлийн хэдэн сард огцом өссөн юм. 

Эх сурвалж: BBC 

TAGS