• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    52   |  
0
 
 

АНУ-ын Нью Жерси мужийн иргэн Годшолл гэх эмэгтэй коронавирусийн халдвараас эдгэрсэн хамгийн ахмад настан болжээ. 

Өдгөө 108 настай Сильвиа Голдшолл нь 1918 онд дэлхийд тархсан томуугийн тахлаас эдгэрч байжээ. Харин тэрээр саяхан коронавирусийн халдвар авч, мөн эдгэрсэн юм. 

Голдшолл Нью Жерси мужийн Аллендейл дахь асрамжийн газарт амьдардаг бөгөөд өнгөрсөн сард шинжилгээ хийхэд коронавирусээс бүрэн эдгэрсэн гэж тус мужийн дарга Фил Мёрфи Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дурьджээ.

1918 онд дэлхий даяар 50 сая гаруй хүний аминд хүрсэн томуугийн дэгдэлтийн үеэр Голдшолл долоон настай байсан гэнэ. 

Тэрээр "Би амьд үлдэхийг хүссэн учир бүх зүйлийг даван туулсан" гэж "News-12" телевизэд өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Эх сурвалж: CNN

TAGS