• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0
 

Баасан гарагт цагаан ордны Роуз цэцэрлэгт болсон хэвлэлийн хурлын үеэр Доналд Трамп “вакцинтай, вакцингүй” Америкчууд удахгүй хэвийн байдалдаа шилжинэ гэлээ. Т Тэрээр вакцины төслийг “эргэлтийн хурдтай үйл ажиллагаа” гэж нэрлээд дэлхийн хоёрдугаар дайны үед Америкчууд шинжлэх ухаан, аж үйлдвэр, ложистикийн хүчин чармайлтын үр дүнд бүтээсэн цөмийн зэвсгийн ”Манхэттэн төсөл”-тэй адилтгав.

Тэрээр вакцины “эргэлтийн хурдтай үйл ажиллагаа” төслийн 14 төлөөлөгч байгууллагын судалгаа болон туршилтын одоогийн үйл явцыг хурдасгаснаар эхлүүлнэ гэв.

Төр хувийн хэвшлийн хамтран ажиллах вакциныг боломжит хурдан хугацаанд буюу он дуусахаас өмнө гарган авч, түгээх ажлыг Армийн генерал болон ЭМЯ-ы өмнөх сайдыг удирдан явуулахыг үүрэг болгов.

Цааш үргэлжлүүлэн Трамп “Хүмүүс энэ бүхнийг вакцинаас шалтгаална гэж битгий бодоосой, вакцинтай, вакцингүй бид хэвийн байдалдаа шилжинэ. Үйл явцыг ч эхлүүлчихсэн яваа” гэлээ

Эх сурвалж:bbc

TAGS