• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    70   |  
0

2020 оны төгсөгчид хөл хорионы үеэр төгсөлтийн баяраа цахимаар хийх болсонтой холбогдуулан одод тэдний баяр хүргэхээр сошиал орчинд нэгджээ.

Индиана мужийн Фишерс ахлах сургуулийн төгсөгч Риан Даниелс: " Коронавирусээс үүдэнд төгсөлтийн баяраа жинхэнэ утгаар тэмдэглэж чадахгүй нь жаахан харамсалтай юм. Би уг нь энэ цаг мөчийн төлөө 13 жилийг зориулсан, төгсөлтийн тэр торгон мэдрэмжийг авч чадахгүй нь" гэж бичжээ.

Харин тус улсын зарим алдартан Даниелс мэтийн төгсөгчдөд зориулан фэйсбүүк шууд дамжуулалтаар баяр хүргэж эхэлжээ.

Тухайлбал шоу нэвтрүүлгийн од Опра Уинфри баасан гарагт төгсөгчдөд зориулан фэйсбүүк шууд дамжуулалтаар илтгэл тавьсан бол, кино од Мэттью Макконехи, рэппер Карди B болон бусад уран бүтээлчид ч мөн адил халуун дулаан үг хэлж баяр хүргэжээ. 

Харин өнөөдөр телевизийн сувгууд "Graduate Together" буюу “Хамтдаа төгсье” хөтөлбөрийг шууд дамжуулах гэж байгаа бөгөөд үүнд ерөнхийлөгч асан Барак Обама гэргий Мишел Обамагийн хамт, домогт сагсчин Леброн Жэймс нар оролцох аж.

Эх сурвалж: Reuters.com

 
TAGS