• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    52   |  
0
 

Коронавирусийн цар тахлыг таслан зогсоох үйл ажиллагаа дэлхий нийтэд эрчимтэй үргэлжилсээр байгаа билээ. Олон улсын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг CNN сувгийн өнгөрсөн долоо хоногт хамгийн их уншилттай байсан сэдвүүдийн талаар товч хүргэж байна.

  • Судлаачдын үзэж байгаагаар улс орон бүрийн ЗГ-аас гаргасан шийдвэр бүхий хөл хорио нь вирусийн тохиолдлын өдөр тутмын өсөлтийг бууруулж байна. Ойролцоогоор гурван долоо хоногийн дараа энэхүү тохиолдлын өсөлт 9 хувиар буурах юм. Гэвч АНУ-д хөл хориог цуцалж байгаа нь 35 дахин их байж болзошгүй аж.
  • АНУ-д тахал тархаж эхэлснээс хойш Техас мужид өдөрт хамгийн их тохиолдол бүртгэгдсээр байна. Бямба гарагт тус мужид коронавирусийн 1,800 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 734 нь махны үйлдвэрүүдийн ажилтнуудаас илэрчээ.
  • Эрүүл мэндийн газрын нарийн бичгийн дарга Алекс Азар "Эдийн засгийг сэргээж, хэвийн байдалд шилжих нь "эрүүл мэндийн эсрэг" асуудал юм. Учир нь нийгмийн дунд байдаг хайхрамжгүй асуудлууд болох амиа хорлох, хүүхдүүд вакцинд хамрагдахгүй байх, зүрх судасны өвчин эмчлэгдэхгүй хэвээр үлдэх зэрэг үйлдлүүд дахин давтагдахаас эмээж байна" гэв.
  • Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом "Калифорни муж коронавирусийн улмаас 54.3 тэрбум долларын төсвийн алдагдалтай байна. Үүнээс ангижирахад холбооны засаг захиргаа мужуудын эдийн засагт тусламж үзүүлэх үүрэгтэй" хэмээн шаарджээ.
  • Нью-Йорк хотын дарга Билл де Бласио усан онгоцнуудыг далайд гаргах нь эрсдэлтэй хэмээн үзэж дахин хорио тогтоожээ. Далайн эргүүдийг нээсэн учир хүмүүс далайн эргээр алхаж, зугаалж болох талаар мэдэгдсэн байна.
TAGS