A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
1
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 50 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 50 | |
|
Дэлхийн аялал жуулчлалын 50 хувийг Европ тив эзэлдэг. Гэвч дэлхий дахинд тархаад буй коронавирусийн тахал аялал жуулчлалын бүхий л гарцыг хаасан. Европийн зарим бүс нутгуудад вирусийн тохиолдлын тоо буурсан учир үйл ажиллагаагаа дахин сэргээх боломжтой хэмээн үзэж байна.
Коронавирус дуусмагч төлөвлөсөн аялалаа хийхээр хүлээж буй аялагчиддаа зориулан жуулчид хамгийн их зорин очдог Европ тивийн улсууд руу аялах боломж хэзээнээс нээгдэж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Тус улсын хил бусад орнуудын адил сүүлийн хоёр сарын хугацаанд хаалттай байв. Европын Холбооноос хөл хориог 2020 оны зургаадугаар сарын 15 хүртэл сунгахыг санал болгов.
Франц улс энэ шийдвэрийг мөн мөрдөж байгаа хэдий ч үүнээс цааших хугацаанд жуулчдаа хүлээж авахаар товложээ. Харин долдугаар сарыг дуустал зорин ирсэн бүх аялагчдыг 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад хамруулах болжээ.
Грек буюу Газар дундын тэнгисийн улсууд коронавирусийн тохиолдол болон нас баралтын тоог эрс бууруулж чадсан бөгөөд уг тахлаар нийт 150 хүн нас барсан байна. Худалдааны төв, үсчин зэрэг нь аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус улсын ерөнхий сайд зургаадугаар сарын 1-нээс жуулчдаа хүлээж авахаа мэдэгдсэн.
Харин улс дотор буюу нэг мужаас нөгөөд шилжих аялалыг тавдугаар сарын 18-наас нээлттэй болгож байна.
Испани улсын хүрээнд тогтоогоод байсан хөл хорио Европ тивийн бусад улсуудаас хамгийн хатуу шийдвэрүүрт тооцогдож байсан. Хөл хорионы хугацаанд хүүхдүүдийн гэрээсээ нэг алхам ч гарч, холдохыг хориглосон юм.
2019 онд 84 сая жуулчин хүлээж авсан байгалийн үзэсгэлэнт газруудтай тус улс зургаадугаар сараас энэ үйл ажиллагаагаа нээх төлөвтэй байна.
Тус улсад ирсэн гадаад, дотоодын бүх аялагчид 14 хоногийн тусгаарлалтад хамрагдах нь тогтоогджээ.
Итали улс нь тахал өвчинд хүчтэй нэрвэгдсэн улсуудын нэг бөгөөд гуравдугаар сард өндөр бэлэн байдалд шилжсэн. Харин одоо байдал харьцангуй тайван нөхцөлд шилжжээ. Тиймээс тус улс нь 2020 онд бүхэлдээ хөл хорио тогтоож жуулчдыг хориглох бодолгүй байгаа учир үзэсгэлэнт Италийн 2020 оны зуны аялал удахгүй эхлэнэ хэмээн мэдэгджээ.
Жуулчдын олноор зорьдог музейнүүдыг тавдугаар сард багтаан нээж байгаа учир урьдчилан захиалгыг онлайнаар хийхийг зөвлөж байна.
Герман улс Австрали руу гарах хилийн үйл ажиллагааг нээсний улмаас өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол нэмэгдсэн. Тиймээс тус улсын эрх баригчид жуулчдыг хүлээж авах хугацааг тодорхой хэлэхэд эргэлзэж байгаа гэнэ.
Иймд Герман улсыг зорихоор төлөвлөсөн аялагчдад тодорхойгүй хугацааны хүлээлт үүсэх бололтой.
Тус улс нь нэн яаруу байдлаар жуулчид хүлээн авах бодолгүй байгаа бөгөөд жуулчдын байрладаг зочид буудлууд ч долдугаар сарын дундаас нээгдэх төлөвтэй байна.
Хэрвээ энэ салбарын үйл ажиллагааг нээх бол эхлээд нарийн зохион байгуулалт бүхий дотоодын жуулчдаа хүлээн авч эхлэх аж. Жилд 40 сая орчим жуулчид хүлээн авдаг тус улсын эдийн засагт энэ салбарын зах зээл томоохон байр суурь эзлэдэг хэдий ч эрүүл мэндийг нэгдүгээрт тавих нь чухал хэмээжээ.
Португал улсын тухайд олон улсын жуулчид 2020 ондоо багтан тус улсад аялах нь бараг боломжгүй байна. Энэ нь эхний ээлжинд 2020 оны гуравдугаар сарын 13-аас есдүгээр сарын 30-ны хооронд хийгдэх аялал жуулчлалтай холбоотой бүх компаниуд, зочид буудлуудтай хамааралтай асуудал юм. Үүнээс цааш он дуустал хөл хориог сунгах магадлалтай юм.
Мөн Швейцарь улс нь дотоодын жуулчид яаралтай бизнесийн үйл ажиллагааны улмаас ирж буй гадны иргэдээс бусад аялал жуулчлалыг нээх төлөвгүй байна. Тиймээс Швейцарь улс руу аялахаар коронавирус дуусахыг хүлээж буй аялагч та түр азнах шаардлагатай бололтой.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
1
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|