• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    60   |  
0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ээлжит 73 дугаар ассамблейг виртуал хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейусус үг хэллээ.  

Тэрээр COVID-19 цар тахлын дэлхий нийтийн чиг хандлага, өвчлөлийн явц, тулгарч буй сорилтуудын талаар товч илтгэл тавьсан юм.

Тедрос Гебрейусус "Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. Covid-19 эхэлж байхад улс орнууд бүх зүйлийг мэдэж байгаа гэж бодож байсан. Гэвч аль ч улс орон бэлэн биш байжээ. Нөхцөл байдал амаргүй байна. Урт хугацаа ч шаардах байх. Коронавирустэй тэмцэх шидэт арга бидэнд алга. Гар барих төдийд л амь насанд аюул учрах ийм нөхцөлд бид байна.  

Геополитик, цөлжилт, цаг уурын өөрчлөлт биш өчүүхэн жижиг вирус биднийг "байранд" нь тавьлаа. Бидний ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус харанхуйд ч чимээгүй "ажлаа" хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж огт болохгүй.  

ҮНДЭСНИЙ ТҮВШИНД ЭВ НЭГДЭЛ, ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хэзээ хэзээнээс илүү чухал байна. Эрүүл мэнд бол тансаглал биш хэрэгцээ юм. Хэн эрүүл мэндэд хөрөнгө оруулна тэр хөгжинө. Энэ бол зардал биш зүгээр л хөрөнгө оруулалт. Эв нэгдлийн бүрээг илүү чанга үлээх нь бүх зүйлийг боломжтой болгодгийг та бид 40 жилийн өмнө цагаан цэцэг өвчнийг устгахдаа баталсан . Илүү аюулгүй, илүү шударга, илүү эрүүл дэлхийн төлөө хамтдаа зүтгэцгээе" хэмээн уриаллаа.

TAGS