• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    41   |  
0
 

Энэ долоо хоногт АНУ-ын ахлах болон  их сургуулиудын төгсөлтийн баяр тохиож байна. Гэвч цар тахлын улмаас урьдын адил төгсөлтийн баярыг өргөн дэлгэр хийх боломжгүй болсон юм.  

Зарим сургуулиуд төгсөгчдийнхөө урмыг хугалахгүйн тулд баярын үйл ажиллагааг виртуал хэлбэрээр зохион байгуулж байна. Харин ихэнх сургуулиуд диплом, гэрчилгээг хуваарийн дагуу нэг нэгээр нь дуудан олгох эсвэл шуудангаар хүргүүлэхээр төлөвлөжээ.

Гэвч зарим сургуулиуд өмнөх шигээ өргөн тэмдэглэхгүй ч энэ үйл ажиллагааг хийх нь зүйтэй хэмээн үзжээ. Жишээлбэл, Индиана хотын нэгэн ахлах сургууль гадаа талбайдаа багахан хэмжээний тоглолт зохион байгуулжээ. Үүнд зөвхөн төгсөгчид оролцсон бөгөөд хоорондоо зайтай сууж, маскаа зүүх зөвлөмжийг дагасан байна. Тэдний төгсөлтийн баярын зураг бүхэн масктай байгаа учир хэт их будах шаардлагагүй хэмээн сургуулийн захирал хошигножээ.

Харин Нью Йорк хот төгсөгчиддөө баяр хүргэж өчигдөр буюу Мягмар гарагийн орой онцгой тохиолдолд гэрлээ асаадаг Empire State барилгыг нил ягаан өнгөөр гэрэлтүүлжээ.

Харин өнөөдөр Колумбын их сургуулийн төгсөгчид нэг нэгээрээ ирж, танхимын ширээн дээр байрлуулсан дипломоо хүлээн авч байна. Мөн тэдэнд зориулан тус барилга өнөөдөр орой цэнхэр өнгөөр гэрэлтэх аж.

 
 
TAGS