Коронавирусийн хөл хорионы үеийн шийдвэрийг дагаж олон хүн цугларан шоу, тоглолт үзэх боломжгүй болсон. Харин Австралид машин дотроосоо амьд хөгжмийн тоглолт үзэх боломжийг бий болгожээ.
Хүмүүс автомашин дотроосоо илүү тав тухтай, эрсдэлгүй байдлаар хүссэн тоглолтоо дэргэдээс нь үзэх сонирхолтой биш гэж үү? Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландаас гаралтай дуучин Keith Urban Сидней хотод ийнхүү амьд хөгжмийн тоглолтоо хийжээ.
Үүнийг туршиж үзсэн Австраличууд дараа дараагийн амьд шоу, тоглолтуудаа төлөвлөөд байгаа гэнэ.