• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    46   |  
0
 

Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа учраас ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй хэмээн мэдэгдлээ. Тус сургуульд танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авахаар шийдвэрлэсэн аж. 

Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутныг танхимаар хичээллүүлэх боломжтой гэжээ. 

Коронавирусийн цар тахлаас үүдэн Кембриджийн их сургууль энэ семестрт кампусаа хааж, их сургуулийн багш нар гуравдугаар сараас хойш цахимаар хичээлээ зааж, шалгалтаа авч байгаа аж. 

Мөн Манчестерийн их сургууль ч ирэх семестрийн хичээлээ цахимаар орно хэмээн мэдэгджээ. 

Их сургуулиуд хичээлээ цахимаар орсон ч сургалтын төлбөрөө бүтнээр авах магадлалтай учраас оюутнуудын эрх ашгийг хамгаалах байгууллагууд энэ долоо хоногийн эхэнд Английн их сургуулиуд намар хичээл орохоос өмнө хичээлээ ямар хэлбэрээр орох талаар оюутнуудад “тодорхой” хариу өгөх ёстой гэсэн шаардлага тавьсан аж. 

Эх сурвалж: BBC.com

TAGS