• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    53   |  
0
 

Зурагчин Glenn Dene коронавирус эхэлсэн үеэс Nevill Hall эмнэлэгт амьдралынхаа хэсэг хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд тэрээр эмч, өвчтөнүүдийн сэтгэл хөдлөл буюу заримдаа аймшигтай, хааяа баяр хөөртэй мөчүүдийг гэрэл зургийг хальснаа буулгасан байна. Уг зурагчин тухайн үеийг харуулсан шилдэг 100 зургийг ном болгон хэвлүүлж, эмнэлгийн яаралтай тусламжын тасгуудад хандивлажээ.

Тэрээр тахлын үед эмнэлэгт өнгөрүүлсэн өдөр, хоногуудынхаа талаар BBC-д дараах сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Glenn Dene:

- Хаалттай хаалганы цаана байгаа энэ дүр зургуудыг бусад хүн ч гэсэн харж, эмнэлгийн ажилчдын ажлыг үнэлээсэй гэж маш их хүсэж байна. Би өмнө нь Афганистанд ажиллаж байсан. Дайны бүсэд фронтын шугам болоод коронавирусийн нөхцөл байдлыг нүдээр харах хоёрт ижил төстэй зүйл цөөнгүй байсан.

Гэртээ байх нь хэцүү санагдаж, бухимдаж байгаа хүмүүс эдгээр зургийг хараад амьдралынхаа цаг үеийг гэртээ өнгөрүүлэхийн сайхныг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эмч нарын ямар ч цаг үед сонголтгүйгээр хийж байгаа энэ ажил нь, цэргийн алба хаагчдын үүрэг хариуцлагыг ихэд санагдуулж байлаа.

Ямар ч хүн хараад шантрам хэцүү байдлыг хараад эндээс явья гэсэн бодол ч төрж байсан. Би зорилгоосоо буцаад яваад өгч болох ч, эмч нарт тийм сонголт үгүй.

"Гэрэл зурагчин хүн бол амьдралын баяр хөөртэй, уйтгар гунигтай бүхий л цаг үеийн эрсдэл дунд жинхэнэ ур чадвараа бүрэн гаргадаг."

Ингээд түүний өнгөрсөн хугацаанд авсан сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудаас хүргэж байна. 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS