• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    49   |  
0
 

АНУ-ын Virginia мужийн сувилагч Rachel Hartley өөрийн завиараа 35 цагийн урт замыг туулж, Нью Йорк хотноо сайн дурын ажил хийхээр иржээ.

Тэрээр хэдхэн сарын өмнө ажилдаа жинхлэгдэж, найз залуутайгаа шинэ байранд орж баярт явдлуудаар дүүрэн байв. Гэвч завин дээр байрлаж, вирусийн дэгдэлтийн эсрэг сэтгэл зүрхээ дайчлан ажиллах өдрүүдийг огт төсөөлөөгүй нь мэдээж. 

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр сувилагч эмэгтэй Virginia мужийн эмнэлэгт мэс заслын өмнөх мэдээ алдуулалт хариуцсан сувилагчаар ажиллаж байжээ. Төлөвлөгөөт мэс заслууд хойшилж, Нью-Йорк хот дахь цар тахлын байдал улам хурцдаж байсан нь түүнийг мэргэжлийнхээ дагуу сайн дураар ажиллах шийдвэрт хүргэсэн юм. 

Сувилагч бүсгүй найз залуугийн хамт өөрсдийн завиа хөлглөн Нью Йорк хотыг зорьсон гэнэтийн аялалд гарчээ. 

Түүнийг ирэх үед вирусийн халдвар авсан өвчтөн болоод амиа алдаж буй хүний тоо хурдацтай өсөж байв. Ээлж солигдож буй эмч нар харих боломжгүй учир тэдэнд байрлах байр үгүй байжээ. Харин Hartley тэдэнд өөрийн завин дээрээ байрлан, амрах боломж олгосон байна.

Бүсгүй хэлэхдээ "Миний харсан хамгийн хэцүү зүйл бол энд байгаа бүх хүмүүс гэр бүлтэйгээ уулзах ямар ч боломжгүй байсан. Зарим өвчтөн бидний нүдэн дээр Facetime-аар гэр бүлтэйгээ салах ёс хийж байлаа. Би дахиж ийм уй гашууг хармааргүй байна" хэмээн хэлжээ.

Б.Номин

TAGS