• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0

Коннектикут мужийн Дэнбюри хотын оршин суугч 10 настай Chelsea Phaire цар тахлын үеэр уйдаж суугаа асрамжийн газрын болон хоргодох байрны багачуудад зориулсан урлагийн бүтээл хийж сэтгэлээ сэргээхэд туслах зорилгоор 1500 гаруй уран зургийн хэрэгсэл хандивлажээ. 

Буддаг ном, харандаа, фламастер, өнгийн цаас, зургийн дэвтэр, усан будаг зэрэг зургийн хэрэгслийг аав ээжтэйгээ хамтран үүсгэн байгуулсан Chelsea's Charity гэх буяны байгууллагаараа дамжуулан улс даяар илгээжээ.

Chelsea-гийн ээж Candace Phaire CNN-д өгсөн ярилцлагадаа: “Охин маань 7 настайгаасаа эхлэн хандивын үйл ажиллагаа санаачлан хийхийг биднээс ятгадаг байсан.” гэжээ. 

Тэрээр өнгөрсөн наймдугаар сард төрсөн өдрөөрөө Chelsea's Charity гэх хандивын сангаа нээж төрсөн өдрийн бэлгийн оронд тус санд нь хичээлийг хэрэгсэл тоглоом зэрэг хандив өгөхийг найзууд болон хамаатнуудаасаа хүсэж хандиваа цуглуулж эхэлжээ. 

Цар тахлын өмнө тэрээр ээжтэйгээ улс орон даяар хүүхэд эмэгтэйчүүдийн хоргодох байр, асрамжийн газраар явж хүүхдүүдтэй биечлэн уулзан хандиваа өгдөг байсан бол хөл хорионы  1000 гаруй хайрцаг хичээл, зургийн хэрэгслийг шуудангаар илгээсэн байна.

Эх сурвалж: CNN

 
TAGS