• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0

Далай тэнгисээр хүрээлэгдсэн Австрали улсын хувьд энэ онцлогоо усны олон төрлийн спортыг хөгжүүлэхэр ашигладаг бол харин өдгөө сэргээгдэх эрчим хүч гарган авах нөөц болгон ашиглаж байна. 

Сидней хотод төвтэй Mako Energy гэх компани 2 болон 4 метрийн диаметертэй усны хөдөлгүүр зохион бүтээдэг байна. 

Нэг хөдөлгүүрийг  урсгал ус дотор суурилуулснаар 20 хүртэл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц эрчим хүч гаргах авах боломжтой ажээ. Тэдний зохион бүтээсэн дизайн нь урсгал багатай усан доор суурилуулсан ч эрчим хүч гаргах авах чадалтай тул далай төдийгүй гол болон усжуулалтын сувагт суурилуулах боломжтой ажээ.

Австралийн үндэсний шинэжлэх ухааны агентлагийн (CSIRO) cудлаач Jenny Hayward: “Манай улсын эрчим хүчний эх үүсвэл нүүрснээс хамааралтай. Сэргээгдэх эрчим хүч бидний цахилгааны хэрэглээний ердөө 6 хувийг, эрчим хүчний үүсгүүрийн 17 хувийг бүрдүүлдэг” гэжээ.

Дэлхийн нүүрсний голлогч экспорын орон гэгддэг тус улсын хувьд хямд өртгөөр цахилгаанаа гарган авдаг ч байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шийдэл болох салхи болон усны эрчим хүчний нөөцийг тасралтгүй судалж, цахилгааны эх үүсвэрээ солонгоруулж байна.

Эх сурвалж. cnn

TAGS