A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 68 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 68 | |
|
АНУ-ын Канзас хотын амьтны хүрээлэнгийн оцон шувууд Nelson-Atkins-ийн урлагийн музейгээр зочилж барокко болон импрессионистуудын сор болсон бүтээлүүдийг сонирхсон байна.
Тус музейн захирал Julián Zugazagoitia хэвлэлд өгсөн ярилцлагадаа оцон шувууд Монетийн “Усны сараана” уран зураг таалагдсан бололтой.
Үүнээс тэд тайвшрал авсан нь лавтай, зогтусан удаан гэгч нь харсан” гэжээ. Оцон шувууг урлагийн музейгээр зугаалуулах зугаатай санаа инээдмийн баярын (дөрөвдүгээр сарын нэгний) үеэр төрсөн байна.
Музейн захирал Канзасын амьтны хүрээлэнгийн захирал болох найз Randy Wisthoff-руу утасдан хөл хорионы дараа яаж хэвийн байдалдаа шилжихийг нь асууж, яагаад оцон шувууг манайхаар үйлчлүүлж болохгүй гэж тоглоомоор хэлэхэд Randy саналыг нь хүлээн авч оцон шувуудыг саяхан тус музейгээр аялуулжээ.
Zugazagoitia: "Бид шувууд болон урлагийн бүтээлийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажилласан. Оцон шувууд яг л хүн шиг л тогтуун үзэж сонирхсон байна. Томоохон музейг үзэхэд хүний анхаарал дунджаар нэг объектод 8-10 секунд үргэлжилдэг бол оцон шувуудынх яг л энэ хэмжээнд байсан" гэжээ.
Эх сурвалж:businessinsider.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|