• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    52   |  
0
 

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол, нас баралтын тоо нь дэлхийд тэргүүлж, тус улс тахлын голомт болоод байна. Тус улсад нийт 1'706'226 тохиолдол, 99'805 нас баралт бүртгэгджээ. 

Сүүлийн 14 хоногийн хугацаанд тус улсын зарим мужуудад хөл хорионы дэглэмийг цуцласан. Ялангуяа жил бүрийн тавдугаар сард болдог дурсгалын өдрийг энэ жил тавдугаар сарын 25-нд тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгосон юм. 

Энэ үеэр иргэд далайн эрэг, амралтын газар, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт олноор цугларч буй нь дэлхий нийтэд шуугиан тариад байна. 

Ийнхүү Америкт нэг хэсэг нь үхэлтэй тэмцэж, нөгөө хэсэг нь баярлан зугаацсан харьцангуй байдал бий болоод буй.

 
Дурсгалын өдрийг тохиолдуулан "Пенсакола" наран шарлагын газарт амарч байна.
 
Түр зуурын цогцос хадгалдаг хөргүүрт машинууд. /Нью-Йорк хотын Өмнөд Брүклин/ 
 
Ерөнхийлөгч Доналд Трамп дурсгалын арга хэмжээний үеэр үг хэлж байна. /Балтимор хотод байрлах Форт МакХенригийн түүхэн дурсгалт газар/
 
Нью Йорк хотын Квинсийн моргт вирусээр нас барагсдыг ийнхүү байрлуулжээ.
 
Техасын Порт Аранзас хотод тавдугаар сарын 23-ны бямба гариг.
 
Калифорниа мужийн Сан-Хосе дахь эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт коронавирусийн өвдсөн өвчтөнд эмчилгээ хийж буй.
 
АНУ-ын Аркансас хотод болсон усан сангийн үдэшлэгт олон мянган хүмүүс цугларчээ.
 
Нью Жерси мужийн зам дагуу чанга яригчаар иргэдэд маскаа зүүхийг сануулж байна.
 
Вашингтонд жолоочдоос коронавирусийн сорил авч байна.
TAGS