• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0
 

Сайн удирдагч хүн алсын хараатай, стратеги бодлогоо эртнээс тунгаан боловсруулсан, түүнийгээ амжилттай хэрэгжүүлдэг байх ёстой.  

Сонгогчдын итгэлийг алдаагүй, үлгэр дуурайлал болсон их гүрний улс төрчдийн жишээг дараах байдлаар хүргэж байна. 

 
  • БНХАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИ ЖИНПИН

Ши Жинпин нь 1953 онд Хятадын Шэнси мужийн Фупин хошуунд төрж өссөн. 2013 онд Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын комиссын сайд болон БНХАУ-ын ерөнхийлөгчөөр  сонгогдсон.

Улс төрийн гараа: 1979 онд Бээжингийн ЦинХуа их сургуулийг химийн инженерчлэл мэргэжлээр төгссөн. Тухайн үеийн оюутнууд хичээлийнхээ тодорхой хугацааг“Марксизм-Ленинизм-Мао Зэдуны” сургаалийг сонсоход зарцуулдаг байжээ.

1982 онд түүний эцэг Улс төрийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдож, улмаар хүү Ши-г Хэбэй аймгийн Намын нарийн бичгийн дэд даргаартомилсон цагаас тэрээр улс төрийн гараагаа эхлүүлжээ. 

Улс төрийн бодлого, хэрэгжилт: Ши Жинпин нь Хятад улсад өмч хувьчлал, хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжин чөлөөт зах зээлийг бүрдүүлэх бодлогыг баримталдаг. 

Түүний 2013 онд санаачилсан “Нэг зам Нэг бүс” төсөл нь дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэсэн ба өнгөрөгч 7 жилийн хугацаанд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж хөрөнгө оруулалт болон далайд чиглэсэн бодлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгээд байна. Мөн тэрээр дэлхий дахинаа “Хятад мөрөөдөл”-ийг зарлан тунхагласан. Энэ нь товчхондоо дотоод Хятадыг баян, хүчирхэг болгох нөхцөлийг бүрдүүлэх явдал хэмээн тодорхойлжээ. 

 
 
  • ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МҮН ЖЭ ИН

Мүн ЖэИн нь 1953 онд Өмнөд Солонгосын Коджедо аралд төрсөн. Түүний эцэг эх нь Хойд Солонгосоос гаралтай ба 1950 онд Өмнөд солонгост гэр бүлээ ядуу тарчиг амьдралаас аврахын тулд  дүрвэн иржээ. 

Мүн Жэ Ин хүнд хэцүү амьдралыг туулсан ч боловсрол эзэмшихийг зорин Кённамын бага сургуульд элсэн орсон байна. Үүний дараа Кюн Хэ их сургуульд хуулийн чиглэлээр сурсан бөгөөд тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Чун Хэгийн эсрэг оюутны жагсаал удирдсан шалтгаанаар баривчлагдан, сургуулиасаа хөөгдөн хүчээр шахам цэрэгт явсан ба 1978 онд цэргээс халагдаж, 1980 онд Кюн Хэ их сургуулийг дүүргэжээ. 

Улс төрийн гараа: 1982 онд өмгөөлөгч Ну Мү Хёнтой хамтран хуулийн компани байгуулж 20 жил амжилттай ажиллажээ. Үүний дараагаар хамтран зүтгэгч Ну Мү Хён нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Мүн Жэ Ин түүний сонгуулийн штабын даргаар нь ажилласан байна.  

Харин Мүн Жэ Ин 2012 оны дөрөвдүгээр сард 19 дэх удаагийн бүх нийтийн сонгуулид “Ардчилал эв нэгдлийн нам”-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.  Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж ялалт байгуулжээ.

Улс төрийн бодлого, хэрэгжилт: Сонгуульд ялалт байгуулсан тэрээр “Иргэдийнхээ нэгдмэл, зарчимч байдал, ухаалаг сэтгэлгээг хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно” гэсэн зарчмыг баримталж байна. Түүний мөрийн хөтөлбөрийг сийрүүлбэл:

  • Үндэсний ашиг сонирхлыг нэгт тавих
  • Орос, Япон, БНХАУ, АНУ зэрэг хөрш улсуудтай дипломат харилцаагаа тэлж, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • БНАСАУ-тай харилцаагаа сайжруулах
  • Мөн дотоодод ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт амлалтуудыг өгсөн. Өдгөө Өмнөд Солонгос улс хөрш орнуудтайгаа гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайжирч, дотоодын эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдсэн нь түүний амлалтаа биелүүлсний тусгал билээ. Мөн тэрээр ардчилсан Солонгос улсын удирдагч Ким Жон Ун-тай 11 жилийн дараа анх уулзалт хийж хоёр улсын харилцааг сэргээсэннь түүхэн үйл явдал болсон юм. 
 
 
  • АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МАЙК ПЭНС

Майк Пэнс нь 1990-ээд оны үед радио телевизийн нэвтрүүлэгч байсан. Үүний дараа Марион мужийн Бүгд Найрамдах Намын Хэсгийн Комиссараар ажиллаж байхдаа хоёр ч удаа Конгрессын сонгуульд нэр дэвшсэн ч аль алинд нь ялагдал хүлээсэн. Энэ явдлаас тэр өрсөлдөөний талаар сургамж авч улс төрд тууштайгаар зүтгэхээр шийджээ. 

Тэрээр шүүмжлэл хүлээж авахдаа сайн, реалистик үзэл санаагаараа бусдад сайшаагддаг. 

Улс төрийн гараа:

  • 2 удаагийн сонгуулийн ялагдлын дараа 2000 онд конгрессын гишүүний суудалд очив.
  • 2008 онд Бүгд Найрамдах намын Судалгааны Хорооны Дарга болжээ. 
  • 2012 оны Индиана мужийн захирагчийн сонгуульд өрсөлдсөн. Татварыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлснээрээ олонд сайн нэр хүндтэй байсан учраас ялалт байгуулав. 
  • 2016 оны 11 сард Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялж Майк Пэнсийг дэд ерөнхийлөгчөөр томилов.

Улс төрийн бодлого, хэрэгжүүлэлт: 

  • Тэрээр үр хөндөлт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, иргэний эрхийн зөрчил, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт нийгэмд тулгамдаж буй асуудлуудын эсрэг бодлого баримталдаг ба чөлөөт худалдааг хөгжүүлэхэд хувь нэмрээ зохих хэмжээнд оруулсан. 
  • 2013 онд Индиана мужийн захирагч байхдаа 1,1 тэрбум долларын татварын буцаан олголт хийсэн нь АНУ-ын түүхэнд анхдагч болов.
  • Дэд ерөнхийлөгч болсноос хойш Висконсин мужид 36000 ажлын байрыг нэмэгдүүлжээ.
 
 
TAGS