• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    60   |  
0
 

Энэтхэгт тагнуулч тагтааг "саатуулжээ".

Энэтхэгийн Катуа дүүргийн оршин суугч Жита Дэви өнгөрсөн Ням гарагт сарвуундаа кодтой цагираг зүүсэн, ягаан тагтаа гэрийнх нь дээгүүр нисэж явахыг харан цагдаад мэдэгдсэн байна. 

Энэтхэгийн хилийн аюулгүй байдлын албанаас тагтааг барин “саатуулж” кодыг тайлж уншихыг оролджээ. Уг тагтааг рентген гэрлээр харж, өөр сэжигтэй зүйл нуусан эсэхийг шалгасны дараа Пакистаны сургуулилалттай тагтаа болохыг тогтоожээ.

Энэ нь Пакистан улс тагтааг тагнуулаар ашигласныг тогтоосон анхны тохиолдол биш бөгөөд 2015 онд өдөн дээрээ Пакистаны Урдугаар бичсэн кодтой тагтааг мөн нисэж явахад нь барьсан аж.

Энэтхэг, Пакистан улсууд дөрвөн удаа дайн хийсэн бөгөөд одоо ч маргаантай хэвээр. 

TAGS