A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 75 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 75 | |
|
Хувцас загварын салбарын томоохон тоглогч, Италийн алдарт Gucci брэнд жилд таван удаа зохион байгуулдаг загварын шоу-ыг хоёр удаа зохиох шийдэлд хүрсэн талаараа олон нийтэд мэдээллээ.
Ром хотод болсон цахим хурлын үеэр тус брэндийн уран сайхны захирал Alessandro Michele-гийн хэлснээр байгаль орчинд ээлтэй байх зорилгоор жилд таван удаа зохион байгуулдаг хувцас загварын шоуг хоёр удаа зохион байгуулахаар танаж байгаагаа илэрхийлэв.
Michele –ийн хэлж буйгаар загварын долоо хоног календрчлалын ойлголт үеэ өнгөрөөсөн, хавар, зун, намар, өвөл, аяллын болон намар угтсан дараалал зарчмыг баримтлахгүй гэдгээ илэрхийлэв.
“ Загварыг тодорхойлох эдгээр үгс, улиг болсон, өнгөцхөн...Хувцас бол эдгээр үгсийн оноосон нэрээс илүү урт настай байх ёстой.” Гэсэн юм. Харин үүний оронд энэ брэнд “seasonless” буюу улирал харгалзахгүй коллекцио жилд хоёр удаа танилцуулах шийдэлд хүрчээ. Тэрээр есдүгээр сард шоу зохион байгуулах ямар нэг төлөвлөгөөгүй байгаа бөгөөд Gucci-ийн коллекци Миланы загварын долоо хоногийн голлох хэсэг хэвээр байх аж.
Коронавирусийн дэгдэлтийн улмаас энэ зургаа, болон долоодугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн эрэгтэй загвар болон тансаг хувцаслалтын шоу-ыг цуцалсан юм.
"Энэ бүхний эцэст бид хэт дэгсдүүлж байснаа ухаарлаа. Бид өөрсдийгөө амьд байгалиас ангид хэтэрхий ухаантай, бүх бүхнээс хүчирхэг гэж эндүүрч явжээ. Бидний бодлогогүй үйлдэл амьд бүхний гэр орон болсон дэлхийг сүйрүүлж байж. Хүмүүс хэт хэрэглээндээ ташуурч байгалийг мөлжиж, эрхшээх замаар мөнгө олж, бидний нэг адил биологийн төрөл зүйлсийг устгаж, байгаль эхээ шархлуулчихжээ." Хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Эх сурвалж: Theguardian.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|